Тандалтын зорилгоор авсан 32 сорьцын түргэвчилсэн оношлуурын хариу сөрөг гарлаа
2021-01-30 23:56:13, 2376

  Хөвсгөл аймаг Улаанбаатар хотод саатсан иргэдээс эхний ээлжинд 3 автобусаар 131 иргэнийг татан авсан. Улаанбаатар хотоос  ирсэн 133 иргэдийн ковид-19 илрүүлэх PCR шинжилгээ болон тандалтын зорилгоор авсан 32 сорьцын түргэвчилсэн шинжилгээний хариу  сөрөг  гарсан гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.Голомттой бүс нутгаас ирсэн  иргэдэд  гэрийн 14 хоногийн дэглэмийг хатуу мөрдөх хэрэгтэйг  Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Төрийн байгууллагуудын хяналт шалгалтаар гэрээс гарч дэглэм зөрчсөн зарим иргэдийг албадан тусгаарлаж, зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож байгаа ажээ.

Б.Ганаа 


Тандалтын зорилгоор авсан 32 сорьцын түргэвчилсэн оношлуурын хариу сөрөг гарлаа