Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 26-нд Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд хяналт хийхэд 9 иргэн дэглэм зөрчин гэрээсээ гарсан байжээ. Мөрөн сумын Засаг даргын захирамжийн дагуу коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, гэрийн тусгаарлалтад орсон иргэдийн хяналтыг чангатгах зорилгоор Мөрөн сумын 14 багийн баг зохион байгуулагчид, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Улаан загалмайн хорооны сайн дурын ажилчидтай хамтран эргүүл хяналтаар ажилласан байна.
Мөрөн суманд гэрийн тусгаарлалтад байгаа 211 иргэний гэрээр халдвар хамгааллын дэглэм баримтлан хяналт шалгалтаар очиход 9 иргэн гэрээсээ гарсан зөрчил илэрсэн байна. Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, тусгаарлах байранд байрлуулж үйлчилгээний зардлыг тухайн иргэн өөрөө төлөх юм. Иймээс иргэдийг гэрийн тусгаарлалтын дэглэм, журмыг чанд сахин мөрдөж байх хэрэгтэйг Мөрөн сумын Онцгой комиссоос анхааруулж байна.
9 иргэн дэглэм зөрчиж гэрээс гарчээ |