Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй телемедицинээр холбогдон 4100 гр жинтэй нарийн гэдэс битүү төрсөн нярайд энэ сарын 19-нд мэс заслыг амжилттай хийлээ.
Нярай төрснөөс хойш 3 дахь хоног дээрээ оношлогдон хагалгаанд орсон байна. Өнөөдрийн байдлаар нярайн биеийн байдал сайн хоолондоо орж байна гэдгийг Мэс заслын эмч Г.Төгсбаяр хэллээ. Хөл хорионы улмаас хот хоорондын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод буй энэ үед Эрүүл мэндийн салбарынхан телемедициний сүлжээгээ ашиглан мэс заслын яаралтай тусламж үзүүлж байна.
Хөвсгөл аймагт он гарсаар 2 мэс заслыг телемедицинээр холбогдон амжилттай хийгээд байна.
Б.Ганаа
Төрөлхийн нарийн гэдэс битүү нярайд онлайнаар мэс засал хийлээ |