Олон улсын Ротари клуб, АНУ-ын сайн дурын идэвхтнүүдийн хамтарсан баг Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхэд, 22 насанд хүрэгч, нийт 34 иргэнд үнэ төлбөргүй тэргэнцэр олгов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа өөрсдийнхөө хүссэнээр явах боломжгүй хөл өвддөг иргэд хүний гар харан хөтлүүлж, тэврүүлж явдаг байсан бол АНУ-ын сайн дурын идэвхитнүүдийн тусламж дэмжлэгээр хэн нэгнээс хараат бус өөрснөө тэргэнцэр дээрээ суугаад хүссэнээрээ хөдлөх, явах зорчих боломж бүрдсэнд талархаж байлаа. Энэхүү ажлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо Олон улсын Ротари клуб, АНУ-ын сайн дурын идэвхитнүүдийн хамтарсан баг хамтран зохион байгуулж 34 иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
34 ИРГЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТЭРГЭНЦЭР ОЛГОВ |
|
Сэтгэгдэл бичих