Мөрөн суманд сувилахуй, сэргээн засах тусламж үйлчилгээг нэг дор үзүүлэх “Анагаах увдис” төв нээлтээ хийлээ.Тус төвийг ахмад эмч Ж.Наранчулуун өөрийн хөрөнгө оруулалтаар гэр бүлийнхнийхээ хамт байгуулж, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авч, дөрвөн хүнийг ажлын байраар хангалаа. “Анагаах увдис” төвд бүх төрлийн тарилга, электорфорез, улаан туяаны эмчилгээ, соронзон болон гүйлгээ бумба тавих, нойрны хямралыг эмчлэх, бага аарцгийн эрхтэн, хоол боловсруулах эрхтэн, уушгины үрэвсэл, мэдрэлийн үрэвсэл, шамбарам өвчнийг эмчлэх аж.
Мөн хөлийн улны массаж хийх үйлчилгээг АНУ болон Солонгос улсын цахилгаан аппаратуудаар хийхээс гадна эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх чиглэлээр сургалт, зөвлөгөөг тасралтгүй хүргэх үйлчилгээг үзүүлэх юм байна.Иргэд гэрээрээ бичүүлсэн эм тариагаа хийлгэх газар олдохгүй, сувилагч гуйж хийлгэх байдал ард хоцорч, гэрээр болон тус төвөөр төлбөртэй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тус төв нээгдсэн нь Нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал буурахад тодорхой үр дүнгээ өгөх ач холбогдолтой гэдгийг ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр нээлтийн үеэр онцолж байлаа .
Б.Ганаа
Сувилахуй, сэргээн засах, тусламж үйлчилгээ үзүүлэх төв нээгдлээ |
|