Хөвсгөл аймгийн хэмжээнд бусад аймаг, хотоос нийт 9943 иргэн ирсэн. Өнөөдрийн байдлаар 1863 иргэн гэрийн ажиглалтаас гарсан, 8080 иргэн гэрийн ажиглалт тусгаарлалтад байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.
Нийт ирсэн иргэдийн 80 орчим хувь нь коронавирусний голомт бүхий газраас ирсэн учраас иргэдийг олон нийтийн газраар явахгүй гэртээ байж, амны хаалт тогтмол зүүх шаардлагатайг анхааруулж байлаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ирсэн 72 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд сөрөг гарчээ. Мөн аймгийн Шуурхай штабын 7038-3334 дугаарын утсанд иргэд гэрийн тусгаарлалтад хэд хоног байх талаар хамгийн их тодруулсан байна. "Энэ сарын 14-нөөс өмнө зорчиж ирсэн иргэд 14 хоногийн тусгаарлалтад байх ба харин энэ сарын 14-нөөс хойш ирсэн иргэд 7 хоногийн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна" гэдгийг мэдээллээ.
Б.Ганаа
| Хөвсгөлд 8080 иргэн гэрийн ажиглалтад байна |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12