Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажилчдынхаа эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор коронавирүсний халдвараас сэргийлэх жишиг орчныг бүрдүүлжээ. Улсын байцаагч нар хяналт шалгалтаар ажиллаж ирээд байгууллагын гадна үүдэнд байрлуулсан ангилал бүхий хогийн саванд бээлий, амны хаалт, хамгаалах хувцас зэргийг хийнэ.
Дараа нь үүдний харуулд халуунаа хэмжүүлж, гараа ариутгаад, хаана ажилласан хөтчийн тэмдэглэлд бүртгүүлж гадуур хувцсаа ариутгах тусгай өрөөнд тайлж орхиод кварцийн гэрэл болон нян бактерийг устгадаг неон гэрлээр цагийг тохируулан ариутгаад тохилог орчин бүхий ариун цэврийн өрөөнд усанд орж дараа нь ажлаа хийх гэртээ харих боломжтой гэнэ.
Өөрөөр хэлбэл эрсдэлт орчинд ажилласан улсын байцаагч нарыг халдвараас сэргийлэх боломжоор бүрэн хангаж, орчныг нь иж бүрэн тохижуулжээ. Мөн лабораторийн байцаагч нарт дээд давхарт тусдаа усанд орох орчныг бүрдүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 56 хүн ажилладаг бөгөөд 38 нь улсын байцаагч юм. Байцаагч нарт өдөр тутам хэрэглэх халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нөөцийг бүрдүүлж ая тухтай эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлсэн удирдлагууддаа талархаж буйгаа илэрхийлж байлаа.
МХГ халдвараас сэргийлэх жишиг орчныг бүрдүүлжээ |