Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуультай хамтран аймгийнхаа Нэгдсэн эмнэлэг, 23 сумын эрүүл мэндийн төв бүрээс үйлчилгээний ажилтныг туслах сувилагчаар бэлтгэж мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэхийг гардууллаа. Тус аймаг 2016 оноос эхлэн туслах сувилагчийн сургалтыг зохион байгуулж 74 үйлчилгээний ажилтныг бэлтгэсэн бол өнөөдөр 30 туслах сувилагч үнэмлэхээ гардан авч нийт 104 туслах сувилагчтай боллоо. Үйлчилгээний ажилтан туслах сувилагч болсноор цэвэрлэгээ үйлчилгээгээ хийхээс гадна асаргаа сувилгаа үзүүлж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга зүйн зөвлөмжийг өгөх юм. Мөн хүнд өвчтэй хэвтрийн иргэдийг асарч сувилах, төрөх ээжүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг давхар хүргэснээр эмнэлгийн мэргэжилтэн болж цалин нэмэгдэх боломж бүрдэж байгаа ажээ.
Б.Туяа
| Үйлчилгээний ажилтныг “Туслах сувилагч”-аар мэргэшүүлж байна |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих