Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийг нэвтрүүлэхээр тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд тус аймгийн Галт, Жаргалант, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд мобайл технологийг нэвтрүүлж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Сумын эмч нар малчны хотонд алслагдсан бүс нутагт интернет болон цахилгаан ашиглахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх гэнэ. Долоо хоног цэнэгээ бүрэн барих эхо аппарат 10 төрлийн оношлуур хурдавчилсан тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалт 150 сая төгрөгөөр дээрх сумдад нийлүүлж байна.

Тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар сумын эмч нарт сургалт зохион байгуулж Нэгдсэн эмнэлгийн эмч нар дадлага сургуулилт хийж зөвлөгөө өглөө. Үүний үр дүнд малчид алслагдсан иргэдийг үнэ төлбөргүй оношилж, хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх боломж бүрдэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийн баяр хэлж байлаа.
Б.Ганаа
| Малчны хотонд орчин үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07