Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэв
2020-03-23 13:18:35, 1620

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хаваржилт хүндэрсэн сумуудад ажиллах үеэр орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг хөрш зэргэлдээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн  хамт олонд талархал илэрхийлэв.

  Тус хамт олон Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Цагаан-Уул, Цэцэрлэг зэрэг сумын иргэдэд цаг алдалгүй   эрүүл мэндийн үйлчилгээг хүргэн хэвтүүлэн эмчилдэг юм. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт он гарсаар Хөвсгөл аймгийн харьяат 100 гаруй иргэд хэвтэн эмчлүүлсэн байна.

Мөн 20 орчим эхэд орон нутагт ирж хагалгаа хийж тусламж үзүүлэн эх үрийн амийг аварсан байна. Ийнхүү хөрш зэргэлдээ нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж буй хөрш зэргэлдээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн  хамт олонд  Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Онцгой комиссын гишүүд талархал дэвшүүлж ажлын амжилт хүсэж хөл хорио цуцлагдсан үед Хөвсгөл нуурт ирж амрахыг урьж байлаа.

Б.Ганаа

 



Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-24 10:31:25
    ????? ?????: Энэ зун танай аймгаар дайрч отгон тэнгэр хайрхан орсон юмаа их сайхан аялал болсон
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-25 10:12:58
    Зочин: Tm shv tosntsengl sumin mesin tasgin hamt olond bayrlla ma hvvd amijilttai haglgaa hiisn mundg emch nar ajilin amijilt hvsiy