Тусгаарлагдсан иргэний биеийн байдал дунд, нэмэгдсэн зовуурьгүй байна
2020-02-11 17:57:00, 1273

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлагдсан иргэн П-гийн биеийн байдал дунд, зовуурь нэмж илрээгүй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Иргэн П нь Ганц мод балгас хилийн боомтоор том оврын ачааны машинаар нүүрс тээвэрлэдэг бөгөөд нэгдүгээр сарын 6-28-ны хооронд 4 удаагийн тээвэрлэлт хийгээд энэ сарын 28-нд Монголд орж иржээ. Тэрбээр 29-нд Улаанбаатарт ирээд энэ сарын 5-нд жижиг тэргээр Мөрөнд ирсэн бөгөөд энэ сарын 7-ноос зовуурь илэрч энэ сарын 10-нд Далай-Элбэрэлт өрхийн эмнэлэг дээр хоолой өвдөж, халуурах шинж тэмдэгтэй ирсэн байна. Тухайн иргэнээс сорьцын шинжилгээ авч ХӨСҮТ рүү илгээсэн. Шинжилгээний хариу лхагва гарагт гарна. Мөн түүний ойрын хавьтлын хүмүүс болох гэр бүлийн 2 гишүүн, хашааны айлын 7 хүнээс асуумж авч халууны хэмжилт хийсэн бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Энэхүү сэжигтэй тохиолдол нь өвчлөл гэж оношлогдоогүй байгаа учраас иргэдийг тайван байж эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас онцгойлон анхааруулж байна.

Б.Гантуяа 



Тусгаарлагдсан иргэний биеийн байдал дунд, нэмэгдсэн зовуурьгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0