Сурагчдын хичээлийн амралтыг 7 хоногоор сунгав
2020-01-09 19:38:49, 1064

Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоож, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг мөн 7 хоногоор сунгалаа. Ирэх 7 хоногт хичээл эхлэх үед хүйтний эрч чангарч уушигны хатгаагаар хүндрэх, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй тул ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг аймгийн хэмжээнд 1 сарын 20 хүртэл амарч, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир мэдээллээ.

Б.Ганаа



Сурагчдын хичээлийн амралтыг 7 хоногоор сунгав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0