Мөрөн суманд Халдварт сүрьеэгийн шинэ эмнэлэг ашиглалтад орлоо
2019-11-30 22:38:52, 1363
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орлоо. Тус эмнэлэг ашиглалтад орсноор аймгийн Нэгдсэн эмнэлэгт байрлаж байсан халдвартын тасаг тусдаа гарч, өвчтнүүдээ шаардлага хангасан орчинд тусгаарлан эмчлэх орчин бүрдэж байна. Халдварт сүрьеэгийн шинэ эмнэлгийн нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцож “Эрүүл Хөвсгөлчүүд хөтөлбөрийн хүрээнд тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрөн хотод 100 ортой хүүхдийн эмнэлгийн байр барьж ашиглалтад орно. Шинэ эмнэлэгтэй болсноор иргэд эрүүл мэндийн үйлчилгээг  түргэн шуурхай авах, эмч нарын ачаалал багасах зэрэг олон үр дүн гарна” гэдгийг онцолж байлаа.
 
Б.Ганаа


Мөрөн суманд Халдварт сүрьеэгийн шинэ эмнэлэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0