Хөвсгөл аймгийн хэмжээнд элэгний В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд 15-65 насны иргэдийн 54,1 хувь нь хамрагдаад байна. Үүнээс 15-39 насны даатгуулагчийн 46,8 хувийг, 40-65 насны 67,8 хувийг хамруулж өнгөрсөн оноос 8,8 хувиар нэмэгджээ. Халдвар илэрсэн иргэдээс С вирусийн эмчилгээнд 1339 хүнийг хамруулж 68,4 хувь нь эмчлэгдсэн байна. В вирусийн эмчилгээнд 445 буюу 12 хувийг хамруулжээ. Мөн элэгний хорт хавдартай 10 хүнийг эрт үед нь илрүүлж эмчилгээ хяналтад авсан байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй эрсдэлт бүлгийн иргэдийг 9678000 төгрөгийн илрүүлэг үзлэгийн оношлуурыг аймгийн Иргэдийн хурлаар шийдвэрлүүлж 3000 орчим иргэдийг хамруулаад байна гэдгийг Эрүүл мэндийн газрын тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан мэдээллээ.
Б.Гантуяа
Элэгний хорт хавдартай 10 хүнийг эрт үед нь илрүүлж хяналтад авчээ |
|
Сэтгэгдэл бичих