Хөвсгөл аймагт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн урилгаар "Эрүүл Хөвсгөлчүүд" аяны хүрээнд БНСУ-ын Дан Кук их сургуулийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч Ким Жонг Ху, мэдрэлийн эмч Ким Ёнг Жүн нарын 6 эмч, сувилагч, мөн Сон Медакал төвийн эмч нар бүхий 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллав. Эмч нарын баг Мөрөн суманд мэдрэл, гэмтлийн үзлэг, оношилгоог нийт 500 орчим хүнд хийж, хэвтрийн хүнд өвчтэй 40 орчим айлаар орж үйлчилсэн байна. Үзлэгийн үеэр 15 сая орчим төгрөгийн эм тариагаар үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд ирэх жил дахин орон нутагт ирэхээр болжээ. Тус аймгийн Засаг дарга Л.Ганболд эрүүл иргэнтэй аймаг болох зорилт дэвшүүлэн Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүд, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран тодорхой үе шаттай ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажээ.
Б.Туяа
Солонгос улсын эмч нарын баг 500 орчим иргэдэд үйлчилжээ |
|
Сэтгэгдэл бичих