НҮБ-ын хүн амын сангаас Хөвсгөл аймагт 350 сая гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ
2019-07-22 22:02:49, 704

Хөвсгөл аймагт Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах” төслийн хүрээнд 350 сая гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийгджээ. Төслийн хүрээнд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн болон НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Каори Ишикава нараар  ахлуулсан баг Хөвсгөл аймагт ажиллав. “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах” төслийн хүрээнд иж бүрэн тохижуулсан сургалтын өрөөний нээлтийг хийв. Тус аймагт 2017 оноос эхлэн НҮБ-ын Хүн амын сангийн төслийн санхүүжилтээр Нэгдсэн эмнэлгийн эх,нярайн  тусламж үйлчилгээг сайжруулах орчин үеийн зайн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангаж ажиллаж байна. Мөн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байрны болон  онолын дагалдан сургалт, зайн оношилгооны дамжуулалтын тоног төхөөрөмжийн сургалтуудыг үе шаттай хийж иржээ.Үүний үр дүнд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд цаг алдалгүй авах боломжоор хангагдаж, эмч мэргэжилтнүүд шинэ  тоног төхөөрөмжөөр  оношилгоо эмчилгээг хийж мэдлэг боловсролоо дээшлүүлэн орчин үетэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийн баяр хэлж байлаа.

Б.Гантуяа 



НҮБ-ын хүн амын сангаас Хөвсгөл аймагт 350 сая гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0