Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар осол гэмтлийн өвчлөл 605 тохиолдол бүртгэгдсэний 161 буюу 26,6 хувийг 0-16 насны хүүхэд, осол гэмтлийн улмаас нас барсан 41 тохиолдол бүртгэгдсэнээс 5 тохиолдол буюу 12,1 хувь нь 0-5 насны хүүхдийн нас баралт эзэлж байна. Тус аймагт осол гэмтлийн өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан бөгөөд дээрх арга хэмжээг Ажлын хэсгийн салбар байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал аймгийн Эрүүл мэндийн газраас "Авто машины ослоор алаг үрсээ алдсаар байх уу", "Хүүхдийн түлэгдэлт эцэг эхийн хариуцлага", "Хүүхдийн суудал, Ногоон гэрэл цагаан шугам" зэрэг олон нийтийг хамарсан ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж иргэдэд зөв мэдлэг, дадал, хандлага төрүүлэх сургалтад 4200 орчим иргэд 250 жолооч нарыг хамруулаад байна.
Б.Туяа
Хөвсгөлд осол гэмтлийн улмаас нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ |
|
Сэтгэгдэл бичих