Хөвсгөл аймгийн ЭМГ үерийн аюул ослоос сэргийлэхийг анхааруулав
2019-07-16 18:34:25, 822
Баяр наадмын  өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 7 аймаг, суманд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн амь насаа алдсан байна. Үүнээс гурав нь хүүхэд, 11 нь том хүн байгаа юм.
Түүнчлэн улсын хэмжээнд он гарсаар 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна.  Үүний 47 нь том хүн, 8 нь хүүхэд байгаа юм.
 
 
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.
 
Иймээс Хөвсгөл аймгийн ЭМГ-аас  үерийн аюул ослоос сэргийлэхийг анхааруулж байна. 
Б.Ганаа


Хөвсгөл аймгийн ЭМГ үерийн аюул ослоос сэргийлэхийг анхааруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0