Монгол улсын Засгийн газрын Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны ТА 9438-MON Техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд анхан шатны ЭМБ-уудын болон нэгдсэн эмнэлэгийн эмч, лаборант нарыг хамруулсан сургалтыг 7 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтаар Вируст гепатитын оношлогоо, илрүүлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, тархвар зүй, халдварын сэргийлэлт хяналтын чиглээр сургагч багш нар батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад нийт 70 мэргэжилтэн оролцлоо.
Б.Туяа
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэнүүд сургалтад хамрагдав |
Сэтгэгдэл бичих