Агаарын хэм хэт өндөрт хүрч халах төлөвтэй байгаа эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна. Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. Тухайлбал, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй болохыг анхааруулж байна.
Б.Туяа
Хөвсгөл аймгийн ЭМГ-аас анхааруулж байна |
|
Сэтгэгдэл бичих