Солонго 4-р цэцэрлэг тамхигүй орчин бүрдүүлсэн шилдэг байгууллагаар шалгарав
2019-06-03 16:23:56, 856
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн захирамжаар улс орны хэмжээнд явуулж буй тамхидалтын эсрэг аянд нэгдэн тус суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болон нийтийн ээмшлийн талбайг тамхигүй бүс болгох зорилт дэвшүүлж “Тамхидалтын эсрэг хувьсгал тамхигүй ажлын байр” аяныг 6 сарын хугацаанд явуулж үр дүнгээ тооцов.  
Аяны хүрээнд тамхины хамааралтай иргэдэд тамхины хор уршгийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, тамхинаас татгалзахыг уриалан, тамхигүй ажлын байр, тамхигүй орчин бүрдүүлсэн шилдэг байгууллагаар Мөрөн сумын Солонго 4-р цэцэрлэг шалгарчээ. Тус аянд байгууллагууд  идэвхтэй оролцож нийт 22 байгууллагын 1525 хүнд сургалт мэдээлэл хүргэж ажилласан бөгөөд 778 хүнээс судалгаа авхад 114 хүн тамхи татдаг байсан үүнээс аяны хугацаанд 28 хүн тамхинаас гарсан үр дүн гарчээ. Мөн байгууллагууд тамхигүй ажлын байр тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр олон бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж, гадна дотор орчинд тамхигүй бүс болгох хаяг тэмдэг байршуулж, олон нийтийн сүлжээнд уриалга гарган ажилласан байна. Аяны дэд байрт Мөрөн сумын 11-р цэцэрлэг, гуравт Мөрөн сумын 1-р цэцэрлэг, дөрөвт "Титаник" компани, тавдугаар байрт аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар тус тус шалгарчээ. 
 
Б.Гантуяа 


Солонго 4-р цэцэрлэг тамхигүй орчин бүрдүүлсэн шилдэг байгууллагаар шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0