Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.Солонгос Улсын Тeжон хотын Согу дүүрэгтэй Хөвсгөл аймаг хамтран ажилладаг. Хамтын үйл ажиллагааны гэрээний дагуу тус аймгийн Засаг даргын дэмжлэгээр Нэгдсэн эмнэлгийн тусламжийн албаны дарга Д.Эрдэнэбаатар, Оюу-Ундраа эмнэлгийн дарга Р.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч Ч.Батмаа, Рeнчинлхүмбэ сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Нансалмаа нар Согу дүүргийн эмнэлэг дээр туршлага судлан, мэргэжил дээшлүүлэн ажиллаж байна.
Эмч нар эх барих эмэгтэйчүүд, зүрх судас зэрэг нарийн мэргэжлүүдээр мэргэжил дээшлүүлэн орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд тулгамддаг олон асуудлын талаар туршлага судалж байгаа ажээ.
Б.Туяа
Хөвсгөлийн эмч нар Солонгос улсаас туршлага судалж байна |
|
Сэтгэгдэл бичих