Өнгөрсөн онд нярайн эндэгдэл зургаан тохиолдлоор буурчээ
2019-05-14 19:33:15, 714
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай хамтран орон нутгийн эмч сувилагч нарыг чадавхжуулах сургалтыг Мөрөн хотод зохион байгуулж, 100 эмч, сувилагч  онол дадлага хосолсон сургалтад хамрагдав. Сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр тэргүүтэй эмч нарын баг Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, нярайн эмч нар, Мэс засал, Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасаг, Хүүхдийн тасаг зэрэг газруудын эмч сувилагч нарт ажлын байрны дагалдан сургалтыг зохион байгуулав.
Эмч, сувилагч нар тус сургалтаар нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, хүүхдийн асаргаа сувилгаа, мэс заслын цочмог үеийн эмгэгийг оношлох оношилгооны арга, мэс заслын дараах хүүхдийн асаргаа сувилгааны арга зэрэгт суралцжээ. Тус аймаг бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, нярай болон бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилт тавин сургалт мэдээлэл өгөх, эмч нарыг чадваржуулах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлсэний үр дүнд өнгөрсөн онд нярайн эндэгдэл 78 болж 6 тохиолдлоор буурчээ.
Б.Ганаа


Өнгөрсөн онд нярайн эндэгдэл зургаан тохиолдлоор буурчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0