Арван хүүхдэд яаралтай мэс заслыг орон нутагт хийв
2019-05-14 13:44:47, 675
Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн  санаачилгаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяраар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг хоёр хоног ажиллав.Энэ үеэр 0-16 насны яаралтай мэс засалд орох шаардлагатай, онош нь тодорхойгүй 30 гаруй хүүхдэд үзлэг хийж, төрөлхийн эвэрхий болон шээс бэлгэсийн эмгэгтэй 10 хүүхдэд яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ.Яаралтай мэс заслыг тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасгийн эмч нартай хамтран хийж, орон нутгийн эмч нарт яаралтай үед шаардлагатай мэс залыг хэрхэн хийх талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн байна. “Ийнхүү онош нь тодорхой бус өвчиндөө шаналж байсан хүүхдүүдэд яаралтай үзлэг, мэс заслыг орон нутагт түргэн шуурхай хийж үйлчилсэн эмч нарт талархлаа” гэдгийг тус аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа. 
Б.Ганаа


Арван хүүхдэд яаралтай мэс заслыг орон нутагт хийв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0