Хөвсгөл аймгийн ЗДТГ, ЭМГ эрүүл иргэнтэй аймаг болох зорилтын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын багийг ирэх 6-9 дүгээр сар хүртэл гурван сар орон нутагт ажиллуулна.Иймээс орон нутагт бэлтгэл ажлыг хангах шаардлагатай учраас аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Мэс заслын тасгуудаар орж тэдний үйл ажиллагаатай танилцлаа. Гуравдагч шатлалын эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагт хүргэх бэлтгэл ажлын хүрээнд Мэс заслын тасгийн засварыг яаралтай хийж дуусган гэрэлтүүлэг бүхий шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр болов.Орон нутагт ажиллах эмч нарын баг Хөвсгөл аймгийн бүх сумаар явж үзлэг шинжилгээг хийж, шаардлагатай хагалгааг аймагт хийнэ. Гуравдагч шатлалын эмнэлгийн үйлчилгээг авах шаардлагатай иргэд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй, цаг зав зардлаа хэмнэн эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагтаа авах ач холбогдолтой ажээ.
Б.Туяа
Гэмтэл согогын эмч нар Хөвсгөл аймагт гурван сар ажиллана |
|
Сэтгэгдэл бичих