Хөвсгөл аймагт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн нар амралтын өдрүүдэд ажиллаж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид, өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонтой уулзаж тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсон, эрүүл мэндийн салбарын бодлого чиглэл, шийдвэр, үйл ажиллагааны талаар танилцуулж харилцан санал солилцлоо.
Энэ үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар төсөв хүрэлцдэггүй, эмч нарын цалин бага байгаа боловч маш их ачаалалтай ажиллаж байна гэдгийг хэлж байв. Өнөөдрийн байдлаар Мөрөн суманд 5 өрхийн эмнэлэгт 40 гаруй эмч, ажилчид ажиллаж байна. Сүүлийн үед Мөрөн суманд иргэдийн суурьшил нэмэгдэж албан ёсны бүртгэлтэй 6900 гаруй түр оршин суугч, бүртгэлгүй 3000 орчим түр оршин суугч байгаа гэнэ. Өрхийн эмч нар эдгээр иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй байдаг гэнэ.
Тухайлбал, Хөх толгойн чиглэлд байгаа айлуудаас дуудлага ирэхээр нэг талдаа 5-6 км явганаар явж очдог, хаягжуулалтгүйн улмаас айл олдохгүй байх зэрэг олон хүндрэл бэрхшээл гарч байгааг хэлж байв.Цаашид өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч мэргэжилтний цалин хөлсийг нэмэгдүүлэх, унаажуулах зэрэгт анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайдаас хүсч байлаа.
Б.Ганаа
Өрхийн эмч нар цалин бага боловч ачаалал ихтэй ажиллаж байна |
|
Сэтгэгдэл бичих