Хөвсгөл аймагт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих “Эрүүл мэндийн салбар дундын хамтын ажиллагаа-2019” аймгийн анхдугаар зөвлөгөөн болж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө салбар бүр хамтран ажиллахаар болов. Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэр, цаашдын хамтын ажиллагаа илтгэл, “Нийгмийн салбаруудын хамтын ажиллагаа ба эрүүл мэнд” илтгэл, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийн баяр “Эрүүл мэндийн салбарын бодлого чиглэл, бусад салбаруудын үүрэг оролцоо” илтгэл, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Лхагвасүрэн салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга, Тариалан, Рэнчинлхүмбэ, Их-уул, Мөрөн сумын 7-р цэцэрлэг салбар дундын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны туршлагаа танилцуулав. Эрүүл мэнд гэдэг нь хамгийн нэн тэргүүнд тавих асуудал юм.
Тиймээс цаашид албан байгууллага, сум, аж ахуйн нэгжүүдийн удирдлага бүр иргэдийнхээ эрүүл мэндэд цаг гарган үзлэг шинжилгээнд хамруулж өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахаар боллоо. Зөвлөгөөнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжийн дарга, төрийн бус байгуулага, сайн дурын ажилтан, ЭМГ-ын дарга, мэргэжилтнүүд, НЭ-ийн дарга, тасгийн эрхлэгч, МУ-ын хүний гавьяат эмч, ахмад нарын төлөөлөл бүхий 250 гаруй төлөөлөгч оролцож орон нутагт эрүүл мэндийн салбар, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ хэлж албаны хүмүүсээс мэдээлэл зөвлөгөө авч байлаа.
Б.Гантуяа
Иргэдийн эрүүл мэндийн төлөө бүх салбар хамтран ажиллана |
Сэтгэгдэл бичих