Ард иргэд та бүхэнд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд Тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж гэр бүлийн 2 хүн тарваганы түүхий хүн мах, элэг, бөөр идсэний улмаас нас барлаа. Иймээс ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол Баян-Өлгий аймаг руу зорчихгүй байх, ноос ноолуур худалдан авахаар явахгүй байхыг анхааруулж байна. Тарваган тахал өвчин нь: Нянгаар үүсгэддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр (бөөс) дамжин халдварладаг, булчирхай, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлогоор илэрдэг, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй ЗООНОЗЫН гоц халдварт өвчин юм. Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсаны улмаас халдвар авсан тохиолдолд 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөх, чичрэх, хэвлийгээр өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх хүзүү, суга, цавины булчирхай томорч эмзэглэх зэрэг (1-6 хоногийн дотор) шинж тэмдэг илэрдэг. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга: Тарвага агнахгүй байх; Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх; Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх; Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх; Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх; Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах; Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах; Тарваганы түүхий эд эрхтэн идэхгүй байхыг анхааруулж байна!!!
Хөвсгөл аймгийн ЭМГ, ЗӨСТ-өөс сэрэмжлүүлж байна |
Сэтгэгдэл бичих