Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 12 хүн хачигт халдварын эрсдэлд өртсөн гэдгийг аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэдээллээ. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4 дүгээр сараас эхлэн бүртгэгдэж эхэлдэг байна.
Өөрөөр хэлбэл 4 дүгээр сараас эхлэн хачиг унаж эхэлдэг бөгөөд халдвар авсан хачиг хүнийг хазахад өвчин үүсгэгч нь хүний цусанд орж өвчний халдвар тархаадаг гэнэ. Хачигт хазуулсны дараа халуурах, толгой болон үе мөч өвдөх, арьсан дээр тууралт гарах, гар хөл бадайрах, булчирхай томрох шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй бөгөөд дээрх шинж тэмдэг хачигт хазуулснаас хойш 3-30 хоногийн дараа илэрдэг тохиолдол бий гэнэ. Тус аймгийн 176 иргэний шинжилгээг Зооноз өвчин судлалын үндэсний төвд явуулснаас 62 хүн халдвартай болох нь батлагдсан байна.
Б.Гантуяа
Он гарсаар 12 хүн хачигт халдварын эрсдэлд өртжээ |
|
Сэтгэгдэл бичих