Хөвсгөл аймгийн 3 шүдний эмнэлэг 2-6 насныханд үнэгүй үйлчилнэ
2019-04-12 10:06:26, 2222
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон.
Тус хөтөлбөрийг Хөвсгөл аймагт Алтан дент, Баян буян, Сайхан гэсэн 3 эмнэлэг хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорол, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх юм.
 
Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийг үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоон, эмчилгээ хийх ба эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60 мянга хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлэхээр төсөвлөсөн бөгөөд энэ онд эхний ээлжид 2-6 насны хүүхэд тус хөтөлбөрт хамрагдах ажээ.
Б.Ганаа 


Хөвсгөл аймгийн 3 шүдний эмнэлэг 2-6 насныханд үнэгүй үйлчилнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-14 22:11:11
    Зочин: яг үнэн шүү арай л дэндүү байнаа манай аймагт эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх гэж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-14 22:09:52
    Зочин: яг үнэн шүү арай л дэндүү байнаа манай аймаг эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх гэж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-12 14:11:09
    Зочин: ХҮН АМЫГ НЬ БОДОЛЦОЖ ХУВААРАА ХИЙ Л ДЭЭ, ХӨВСГӨЛД 3 ЯАГААД Ч БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ, 140000 ХҮН АМТАЙ АЙМГИЙГ 30000 ХҮН АМТАЙ ХАРЬЦУУЛЖ ИЖИЛ ХЭМЖЭЭНД ШИЙДВЭР ГАРГАДАГАА ТӨР ЗАСГИЙН ХҮМҮҮС ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ, ХӨВСГӨЛД ШҮДНИЙ ЭМНЭЛЭГТ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЭХИЙН ТУЛД ШӨНӨ 4 ЦАГТ ОЧИЖ ДУГААРЛААД ИРЭХ 7 ХОНОГТ ҮЗҮҮЛЭХЭЭР ДУГААР АВЧ БАГТАЖ БАЙВАЛ АЗ БОЛЧИХООД УДАЖ БАЙГАА.