Эрүүл мэндийн байгууллагууд зам тээврийн ослын эсрэг нэгдлээ
2019-04-11 15:10:37, 797

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ард иргэд, жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэх үйл ажиллагааг "Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу" уриан дор аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Тус арга хэмжээг сум бүрийн Эрүүл мэндийн төв орон нутагтаа хийсэн бол Мөрөн суманд Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа багуудад сурталчилгаа мэдээлэл өгөв. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТөвийн бүх ажилтан албан хаагчид болон Оюу-Ундраа хувийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон нийт 8 байгууллагын 350 орчим эмч мэргэжилтэн албан хаагчид, төрийн байгууллагуудын эрүүл мэндийн сайн дурын ажилтан нар тус өдөрлөгт нэгдэн оролцлоо.

Зам тээврийн осол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 128 нас баралт бүртгэгдсэнээс 25 нь зам тээврийн шалтгаант ослоор нас баржээ. Мөн 1378 осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөл бүртгэгдсэнээс 397 нь зам тээврийн осол байсан ажээ.

Б.Ганаа



Эрүүл мэндийн байгууллагууд зам тээврийн ослын эсрэг нэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0