Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан "Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Х.Цэнд-Аюуш сангийн нэрэмжит "Шинэ Санаа-Шинэ Мэдлэг" сэдэвт онол практикын бага хурал амжилттай зохион байгуулагдаж шагналт байранд орсон эмч, мэргэжилтнүүд шагналаа гардан авлаа.
Эмнэлзүйн салбарын илтгэлд:
1-р байрт Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Ц.Амарбат, Г.Оюунжаргал, Д.Чулуунбат, Д.Чулуунбаатар, Ц.Ядамсүрэн, Г.Төгсбаяр нарын эмч нарын бэлтгэсэн илтгэл тэргүүлэв.
2-р байрт Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Оюунгэрэл,
3-р байрт Хүүхдийн их эмч А.Золжаргал
4-р байрт Алтандент шүдний эмнэлгийн НАС-ын их эмч Ц.Алтанцэцэг нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Нийгмийн Эрүүл мэндийн салбарын илтгэлд:
1-р байрт Нэгдсэн эмнэлгийн сэтгэц, нароклогийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул,
2-р байрт НЭ-ийн зүрх судасны эмч П.Оюунчимэг,
3-р байрт ЭМГ-ын Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Алтантуяа, 4-р байрт ЗӨСТөвийн халдвар судлагч Урангэрэл, Д.Эрдэнэчимэг, В.Баярдалай,
5-р байрт НЭ-ийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч Б.Уянзаяа, сүрьеэгийн их эмч Б.Мөнхжаргал нарын бүтээл шалгарсан байна.
Анхан шатны эрүү л мэндийн байгууллагуудын илтгэлд
Алаг-Эрдэнэ сумын ЭМТөвийн дарга О.Бадмаа, Гурван-гал ӨЭМТөвийн дарга Ж.Сүнжидмаа, өрхийн их эмч Ц.Тогтохсүрэн, Ч.Бямбахишиг нарын бүтээл тус тус шалгарч Х.Цэнд-Аюуш сангийн нэрэмжит шагналыг гардан авлаа.
Б.Ганаа
Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Х.Цэнд-Аюуш сангийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо |
|
Сэтгэгдэл бичих