Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран мэргэжлийн хяналтын бодлого зорилтын хүрээнд байгаль орчны чиглэлийн хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, байгаль орчны бохирдол доройтлыг бууруулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлж ажиллах зорилгоор байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулав.
Сургалтад сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар оролцож төрийн албаны тухай хууль, төрийн албаны ёс зүйн дүрэм, геологи уул уурхайн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах төрийн бодлого, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх талаар сургалт мэдээлэл авч олон жил ажиллаж байгаа байцаагч нарын арга туршлагаас хуваалцжээ.
Тус сургалтад хамарсанаар байцаагч нарын хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар дээшилж байцаагч нар ёс зүй, харилцаа хандлага, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах шинэ хандлага, бодит үр дүн бий болох ач холбогдолтой ажээ.
Б.Гантуяа
Байцаагч нар хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв |
|
Сэтгэгдэл бичих