Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чанаржуулах, иргэдэд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүрэн тоноглогдсон суудлын автомашин гардуулж, алба хаагчдын ажилд амжилт хүслээ.
Мөрөн сумын хэмжээнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, хулгайн гэмт хэрэг, зам тээврийн осол буурахгүй байгаа аж. Мөн өнгөрсөн оны 9 сард аймгийн Засаг дарга Л.Ганболд Цагдаагийн газарт бүрэн тоноглогдсон суудлын 2 автомашин олгосон бөгөөд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэх сүлийн үеийн 3 автомашинтай болж байгаа ажээ.
Б.Гантуяа
Цагдаагийн газарт бүрэн тоноглогдсон автомашин олгов |
|
Сэтгэгдэл бичих