Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга, Улсын ахлах байцаагч А.Эрдэнэбаатар Мөрөн, Түнэл сумын нутаг дэвсгэрт мал нядалгаа, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл мах маркет, Уудам хангай, Дуут улаан, Лидер хүнс зэрэг 5 аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж махны үйлдвэрүүдийг дайвар бүтээгдэхүүнээ ашиглаж, хог хаягдлыг гаргахгүй, иргэдийн эрүүл ая тухтай амьдрах орчин сөрөг нөлөө үзүүлэхгүй үйлдвэрийн хэмжээнд ажиллахыг анхааруулав. Уулзалтанд аймгийн МХГ-ын холбогдох улсын байцаагч нар Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төв, Хөвсгөл Ус суваг ХХК-ийн мэргэжилтнүүд оролцов. Энэ үеэр махны үйлдвэрүүд, холбогдох төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа,хяналт шалгалтын талаар ярилцаж, махны үйлдвэрүүдээс хамааралтай нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа сөрөг хүчин зүйлсийг хэрхэн арилгах, шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлж, зөрчлийг арилгасны дараа ажил эхлүүлэх, технологийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрхэн мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, хариуцлагатай ажиллах анхааруулга, зөвлөмж өгч гарын үсэг зуруулан баталгаажуулав. “Дээрх махны үйлдвэрүүдээс зөвхөн Хөвсгөл Мах маркет компани малын мах, дотор эрхтэн, яс, толгой, шийр, арьс, үс ноос зэрэг түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд худалдаалах, бусдад нийлүүлэх зэргээр бүрэн үйл ажиллагаа явуулж, энэ онд малын цусыг дахин боловсруулах технологийг нэвтрүүлэхээр төлөвлөн үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байна. Бусад махны үйлдвэрүүд нь мах, дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулахгүйгээр, зөвхөн мал нядлах үйл ажиллагаа эрхэлж байгаа нь мал нядалгааны газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.Цаашид бүгд дайвар бүтээгдэхүүнээ ашиглаж үйлдвэрийн стандартын түвшинд ажиллах шаардлагатай байна” гэдгийг Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга, Улсын ахлах байцаагч А.Эрдэнэбаатар онцолж байв.
Махны үйлдвэрүүдэд энэ онд аймгийн МХГ-аас махны үйлдвэрийг үйлдвэрийн түвшинд ажиллуулж, дайвар бүтээгдэхүүнээ дахин боловсруулдаг, ашигладаг болгох, үйлдвэрийн орчны болон бүтээгдэхүүний эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдүүлж ажиллах, хог хаягдлын төвлөрсөн цэгт дайвар бүтээгдэхүүн хаяхгүй, зөвхөн малын сэвс, баас, ахуйн хог хаягдал хаях зэрэг шаардлагыг тавьж холбогдох хууль, журам, стандартын дагуу шаардлага тавьж ажиллах ба графикт хяналт шалгалтыг зохион байгуулах ажээ.
Б.Гантуяа
Махны үйлдвэрүүдийг дайвар бүтээгдэхүүнээ ашиглаж үйлдвэрийн хэмжээнд ажиллахыг анхааруулав |
|
Сэтгэгдэл бичих