Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллэж байна
2019-03-15 16:13:22, 998
Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалт
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 01/23 тоот удирдамжийн дагуу Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношилгооны клиникүүдэд  2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эмчилгээний чанарын хяналт, эм био бэлдмэлийн чанарын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 
 
Хяналт шалгалтаар эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгооны клиникийн болон эмч мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн баримт бичиг, MNS 6673:2017 стандарт мөрдөлтийн хэрэгжилтийн байдал, тусламж үйлчилгээ үзүүлэх явцад эмнэлзүйн удирдамж, стандартыг баримтлан ажиллаж байгаа байдал, зайлшгүй тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдал, хадгалалтын дэглэм, хэрэглэх хүчинтэй хугацаа, жорын маягт, хуурамч улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн зөрүүтэй эм байгаа эсэх, хэрэглэгдэж байгаа эмийн жагсаалт, нэг удаагийн хэрэглээний багажийн хангалт хүрэлцээ, давтан хэрэглээний багажийн ариутгал, хог хаягдлын ангилан ялгалт, шаардлагатай өрөө тасалгаагаар хангагдсан байдалд хяналт шалгалт хийлээ.
 
Хяналт шалгалтаар: Эмчилгээний чиглэлээр
 
1. Үйлчлүүлэгчидэд өвчнөөс сэргийлэх, зөв дадалд сургах, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийж, хяналтанд авч, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг авч, үр дүнг тооцож ажилладаггүй 
2. Үйлчлүүлэгчийн эмнэлзүйн үзлэг оношилгоо эмчилгээг эмчийн үзлэгийн бүртгэлд бүртгэн ажилладаг боловч Хяналтын картанд бүрэн тэмдэглэж ажилладаггүй
3. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо, хүчин чадал, аюулгүй ажиллагааны заавар, текникийн паспорт, шалгалт тохируулгад хамруулсан баталгаажуулалт байхгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн 
 
Эм биобэлдмэлийн чиглэлээр: 
 
1.Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй
2. Эмнэлгийн хэрэгслийг эмчийн гар дээрээс худалдан борлуулдаг
3. Эмнэлгийн хэрэгслийг хадгалалтын горимын дагуу хадгалдагүй
4. Жорын маягтаар хангагдаагүй болон үйлчилдэггүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн  
 
Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр 
 
 
 
1. Хог хаягдлын уут, савыг байршуулсан газарт ангилан ялгалтын заавар байрлуулаагүй, ангилан ялгалтыг зааврын дагуу зөв цуглуулдаггүй
2. Үзлэгийн, эмчилгээний зэрэг өрөө болон ариун цэврийн өрөөнд мэдрэгчтэй эсвэл хөл тохойг ашиглан нээж хаах ажиллагаатай гар угаалтуураар хангагдаагүй
3. Ажилтныг жил бүр сүрьеэ, вируст гепатит В,С илрүүлэх шинжилгээнд хамруулж холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй
4. Ариутгасан багаж материалын бүрэн бүтэн байдал алдагдсан, ариун материал хадгадах зориулалтын шүүгэнд хадгалаагүй байгаа зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн 
 
Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгсөн байдал:
 
1. Шалгалтанд хамрагдсан клиникийн эмнэлгийн эмч нарт зөрчлийг арилгах талаар газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
2. Шалгалтын явцад илэрсэн нийт 30 зөрчлийн 4 хувийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар 27заалтбүхий 3 эмнэлэгт 3 албан шаардлага өгч ажиллалаа.
3. Шалгалтанд хамрагдсан Эрүүл мэндийн байгууллагуудад зөрчлийг арилгах талаар газар дээр нь заавар зөвлөгөө өгч, улирал бүрийн 25-нд тус байгууллагын дотоод тайлан мэдээг мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө 
Цаашид авах арга хэмжээний санал
 
Эмнэлгийн удирдлагад:
 
1. Эмнэлгийн түвшинд хөтлөгдвөл зохих маягтуудыг батлагдсан тушаал зааврын дагуу бүрэн тогтмол, хөтөлж хэвших, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой, стандарт, удирдамж, тушаал, заавар, журмуудыг нэг бүрчлэн гаргаж дагаж мөрдөх 
2. Эмнэлгийн бүхий л үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлэн явуулахад санаачлагатай ажиллах 
3. Хийгдэж буй оношилгоо эмчилгээ, шинжилгээ, үзлэгийг нэг бүрчлэн гаргаж үнийн тарифыг нэгдсэн нэг журмаар баталгаажуулан үйл ажиллагаандаа дагаж мөрдөх  
4. Үйлчлүүлэгчидэд идэвхтэй хяналт тогтоож, эрүүлжилтийг тооцон хяналтын карт амбулаторийн картанд тэмдэглэж баримтжуулан ажиллах
5. Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах. 
5. Эмнэлгийн хэрэгслийг эмчийн гар дээрээс худалдан борлуулдагыг таслан зогсоох. 
6.  Эмнэлгийн хэрэгслийг хадгалалтын горимын дагуу хадгалах. 
7. Жорын маягтаар бүрэн хангагдаж стандартын дагуу үйлчлүүлэгчдэд тогтмол жорыг стандартын дагуу бичих  зөвлөмжийг өгчээ. 
 
 
 
 
 


Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-15 18:20:26
    ?????: ДАНДАА ШАЛГАЖ ХЯНАЖ БАЙХ ЮМ, ЯАЖ САЙЖРУУЛАХ ТАЛААР СЭТГЭЖ ЮМ ХИЙ Л ДЭЭ, ХУДЛАА ШОУДАХАА БОЛЬ, САЙХАН ЯРИХААС ЦААШГҮЙ УЛС ТӨРӨӨР АМЬСГАЛДАГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГ БИДЭНД ХЭРЭГГҮЙ ШҮҮ, ХИЙХ ЮМГҮЙ БАЙГАА БОЛ ТӨРИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ СУУХААР ЗАЙЛААРАЙ, ТӨР ХИЙХ ЮМАА ХИЙГЭЭРЭЙ, ХУВИЙН ХЭВШЛИЙН МАХНЫ ҮЙЛДВЭРИЙГ ШАЛГАНА Ч ГЭХ ШИГ ТЭДЭН ШИГ ӨНДӨР ҮНЭТЭЙ МАЛ АВЧ БАЙГАА ГАЗАР БАЙХГҮЙ, БИТГИЙ АРД ТҮМНИЙГ ДАРАМТАЛ.