Он гарсаар гэмт хэрэг өсчээ
2019-02-21 18:12:44, 623
Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны 1 сарын байдлаар 107 гэмт хэрэг, 18 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 36 буюу 46.8 хувиар өссөн, хэрэгт холбогдогч 1 хүн буюу 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 3, бүлэглэн үйлдсэн 9, эмэгтэй хүн оролцсон 4 тохиолдол бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас хохирсон 107 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 41 хүн буюу 62.1 хувиар өссөн  бөгөөд гэмт хэргийн хохирогчдын 3 нь нас барж,  11 нь гэмтсэн байна. 2019 оны эхний 1 сарын байдлаар 21 хүн баривчлагдаж, 84 хүн эрүүлжүүлэгдэн, 1318 хүнд 42700.0 төгрөгийн торгууль ноогдуулсан байна.
Б.Ганаа


Он гарсаар гэмт хэрэг өсчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-02-21 19:16:38
    ?????: Юу ч гэж худлаа хэлж болно одоо үнэн юм гэж байхгүй мэдлэг чадваргүй хоосон толгойнуудын амны үзүүрээр л ажил хийж байгаа харанддаг.