Хөвсгөлд сар шинийн өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван байлаа
2019-02-11 17:53:37, 1204

Хөвсгөл аймгийн хэмжээнд сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг зөрчилгүй тайван байлаа гэж Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ. Тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Сар шинэ-2019"нэгдсэн арга хэмжээний хүрээнд хот хоорондын замд хяналт шалгалт хийж хурд хэмжигч багажаар хурд хэмжиж жолооч зорчигч нарт анхааруулга санамж өгч ажилласан байна. Баярын өдрүүдэд буюу энэ сарын 4-10-ы хооронд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2 зөрчил гарсан байна.

Б.Гантуяа 



Хөвсгөлд сар шинийн өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван байлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0