Хот хоорондын замд хяналт шалгалт хийж байна
2019-01-30 18:38:56, 1146
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тээвэр зохицуулалтын албатай хамтран хот хоорондын замд хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Сар шинийн баярын үеэр орон нутаг руу урсгал нэмэгддэг учраас хүн хэтрүүлэн тээвэрлэх, бүрэн бус техник хэрэгсэлтэй зорчих нь осол гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлдэг учраас болзошгүй эрсдэл сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж байгаа гэнэ.
 
Мөн Замын цагдаагийн тасаг, аж ахуйн нэгжтэй хамтран хүнс барааны захын орчимд автомашины хөдөлгөөн нэмэгдэж байгаа учраас Хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтанг нэмж ажиллуулж гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэн ажиллаж байгаа ажээ.
 
Б.Гантуяа 


Хот хоорондын замд хяналт шалгалт хийж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0