Нэгдсэн эмнэлэгт 102 сувилагчийн хийх ажлыг 45 сувилагч гүйцэтгэж байгаа нь тогтоогджээ
2019-01-25 01:45:31, 1903
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд хөдөлмөрийн норм нормативыг тогтоох журмыг зөрчиж 102 сувилагчаар гүйцэтгүүлэх ажил үүргийг 45 сувилагч хийж байгаа нь тогтоогджээ.
Энэ нь сувилагчийн эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгосон, аюулгүй байдлыг алдагдуулж, осол өвчлөл гарах нөхцлийг бүрдүүлсэн, цалин хөлс хийж гүйцэтгэсэн ажилд нь тохирдоггүй, хэт их ачааллын улмаас ажилтанууд өөрсдөө байнга өвчилдөг зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн байна. Нэгдсэн эмнэлэгт байх ёстой орон тоог стандартад нийцүүлэн батлаж өгөөгүйгээс 57 сувилагч дутуу ажиллаж байгаа нь тогтоогдсон учраас энэхүү асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг хүсч улсын байцаагчийн дүгнэлтийг аймаг орон нутгийн удирдлага болон Эрүүл мэндийн байгууллагын дарга нарт хүргүүлээд байгаа ажээ.
Б.Гантуяа 
 


Нэгдсэн эмнэлэгт 102 сувилагчийн хийх ажлыг 45 сувилагч гүйцэтгэж байгаа нь тогтоогджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-25 10:13:42
    Зочин: эмч нарын ачааалал норм, цагийн хорогдлыг судлаж шийдвэр гаргаач. Нэг хэсэг нь даам гарчихсан, нөгөө хэсэг нь өдөр шөнөгүй дуудагдаж морь нохой мэт зүтгэдэг.