Мялзан тусч үхсэн гахай болон сэг зэмийг бүрэн устгажээ
2019-01-21 18:52:00, 776

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн нутаг “Олны өтөг” гэдэг газар өвөлжиж байгаа иргэн У.Д-ын  хотонд гахайн мялзан өвчин гарсан учраас хорио цээрийн дэглэм тогтоож үхсэн гахайн сэг зэмийг устгаж дуусчээ. Тус хотонд байсан 36 гахай үхсэн бөгөөд өвчлөөд амьд байсан 4 гахайг устгалд оруулж гахайн хашаа хороог буулган голомтыг нь устган мэргэжлийн байгууллагууд ариутгал хийжээ.Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар тогтоосон хорио цээрийн дэглэм 3 дахь өдрөө үргэлжилж  эргүүл хяналтаар илэрсэн зөрчил байхгүй байнаТус аймгийн  6 суманд байгаа гахай бүхий газруудад тандалт судалгаа хийж байгаа бөгөөд иргэдийг  гахайн мах, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авч  хүнсэндээ хэрэглэхгүй байхыг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуяг анхааруулж байлаа.

Б.Гантуяа



Мялзан тусч үхсэн гахай болон сэг зэмийг бүрэн устгажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0