Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж хугацаа нь дууссан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. МХГазрын улсын байцаагчид Мөрөн сумын “Өнө Ану” ХХКомпанийн Ану супермаркетад худалдаалж байсан хадгалалтын хугацаа дууссан, чанар эрүүл ахуйн шаардлага хангахгүй 52 нэрийн 353 ширхэг нэр бүхий 1698700 төгрөгийн, “Номин тав трейд” ХХКомпанийн Мөрөн салбарт худалдаалж байсан хадгалалтын хугацаа дууссан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй 9 нэрийн 95 ширхэг нэр бүхий 406333 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. Мөн “Хөвсгөл Тэвхэн” ХХКомпанийн Тэвхэн супермаркетад худалдаалж байсан хадгалалтын хугацаа дууссан, чанар эрүүл ахуйн шаардлага хангахгүй 2 ширхэг нэрийн 11700 төгрөгийн, Оргил бөөний төвд худалдаалж байсан хадгалалтын хугацаа дууссан, чанар эрүүл ахуйн шаардлага хангахгүй 5 нэрийн 39 ширхэг нэр бүхий 253220 төгрөгийн, Нар супермаркетад худалдаалж байсан хадгалалтын хугацаа дууссан, чанар эрүүл ахуйн шаардлага хангахгүй 26 нэрийн 136 ширхэг 680730 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ. Мөн зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, супермаркет тус бүрийг нэг сая төгрөгөөр торгож, Ану, Номинтавтрейд, Тэвхэн, Оргил, Нар зэрэг супермаркетаас хураасан 94 нэрийн 625 ширхэг 3050683 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгахаар шийдвэрлэжээ.
Б.Гантуяа
Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ |
|
Сэтгэгдэл бичих