Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 6 километрт орших Хилэнтийн гүүр эвдрэх нөхцөл бүрдсэн учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Могойн голоос Хилэнтийн гүүрээр Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг өнөөдрөөс 4-р сарын нэгэн хүртэл Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт актаар зогсоож Хилэнтийн гүүрэн дээр хяналтын пост ажиллуулж эхэллээ. Хяналтын постоор Эрдэнэт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг нэвтрүүлэхгүй бөгөөд харин орон нутгийн буюу тус аймгийн сумдын хэрэглээний нүүрсийг зөөвөрлөж буй машинуудын даацыг шалгаж зөвшөөрөгдсөн стандартаар зорчуулах гэнэ.180 метр төмөр бетонон Хилэнтийн гүүр хэвийн хэмжээнээс хотойж зарим багананд хазайлт үүссэн яаралтай засахгүй бол гүүр эвдэрснээр Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Төмөрбулаг, Цэцэрлэг, Бүрэнтогтох сум болон Архангай, Завхан чиглэлийн авто замын хөдөлгөөн зогсож иргэдийн хэвийн зорчих нөхцөл саатах хүндрэл үүсэх ажээ.
Б.Гантуяа
Хилэнтийн гүүрэн дээр хяналтын пост ажиллаж эхэллээ |
|
Сэтгэгдэл бичих