Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Төмөрбаатарын санаачилгаар зохион байгуулагдсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь" сэдэвт илтгэлийн уралдаанд "Сод Эрдэм" сургуудийн сургалтын менежер Т.Наранхүү, нийгмийн ажилтан А.Дуламсүрэн нарын "Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах нь" сэдэвт илтгэл тэргүүн байр эзэллээ.
Тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санаа дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар хуулийн хэрэгжилт, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, төрийн албан хаагчид иргэдийн гаргасан санал санаачилгыг дэмжих орон нутагтаа хэрэгжүүлэх зорилготой тус илтгэлийн уралдааныг зохион байгуулжээ. Уралдааны дэд байрт Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ "Хүүхэд, өсвөр үеийнхний гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой төлөвлөн, үр нөлөөг дээшлүүлэх нь" сэдэвт илтгэл, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сургалтын менежер Т.Лхагвадорж, Мэдээлэл зүйн багш Б.Уламбаяр нарын "Өсвөр насны хүүхдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, боломж" сэдэвт илтгэлгуравдугаар байр, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Г.Галтболд "Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хяналтын хуудас, хариуцлагын карт ашиглах нь" сэдэвт илтгэл тусгай байр, Далайван сургуулийн нийгмийн ажилтан Л.Жавзанпагма "Хүүхдийг зөв зан үйлд сургахад гэр бүлийн үзүүлэх нөлөө" сэдэвт илтгэл тусгай байрт тус тус шалгарчээ.
Б.Гантуяа
“Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах нь” сэдэвт илтгэл тэргүүлэв |
|
Сэтгэгдэл бичих