Цагдаагийн газраас аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүллээ
2018-12-13 18:20:40, 875
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аж ахуй нэгж, албан байгууллагуудын шинэ жил болж байгаатай холбогдуулан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх жолооч иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах чиглэлээр аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлж биелэлтэнд нь хяналт тавин ажиллаж байна.Тус албан мэдэгдэлд тухайн байгууллага мэдээллийнхээ самбар болон бусад иргэд их орж гардаг үйлчлүүлдэг хэсэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг,зурагт хуудастай болох шаардлагатайг дурьджээ. Мөн байгууллага хамт олны шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулсан тохиолдолд дуудлагын жолоочийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж мэдээллийг нь байршуулж ажиллахыг үүрэг болгожээ.
 
Б.Гантуяа


Цагдаагийн газраас аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-13 18:47:45
    ?????: Ажлын амжилт маш зөв