Эрэн хайх ажиллагааг 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоожээ
2018-12-13 18:16:37, 1050
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны харьяат 28 настай, эрэгтэй иргэн Ө  12 дугаар сарын 2-ны өдөр шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас  гэртээ харих гэж гараад сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагааг 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоожээ. Эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Улсын тусгай хамгаалалттай газрын 5 хүн, ар гэрийн 6 хүн, нийт 30 хүн, 5 автомашин, 1 завьтай Эгийн голын хойд эрэг дагуу 60 цооног, урд эрэг дагуу 70 цооног нийт 130 цооног гарган усны камер ашиглан 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эгийн голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 20 см, дунд хэсэгтээ зарим газраа хөлдөөгүй,  өдөртөө 13-17 градус, шөнөдөө 26-28 градус хүйтэн байсан ажээ.
 
Б.Ганаа


Эрэн хайх ажиллагааг 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоожээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-14 11:58:51
    ????? : хатгалд чөтгөр шүглэсэн байхаа хайран сайхан цэл залуухан аавын хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алдсаар л байна ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-14 00:08:10
    Зочин: Яачдаг бнаа хөөрхий хятадууд авчаагуй биздээ арай.?