Төв замын хөдөлгөөнийг 30 минут хаав
2018-11-29 17:21:44, 866
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Хичээх өдөр" арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл, иргэд явган зорчигчдын хөдөлгөөн их байдаг 4 замын хөдөлгөөнийг Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын, түргэн тусламжийн дуут дохио бүхий автомашинуудаар 30 минут хааж амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэв.
Мөн  зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагтай хамтран ажиллаж байна. “Хичээх өдөр”-ийн хүрээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг уриалж амссан бол жолоо бүү барь, жолооч та хурд хэтрүүлж болохгүй зэрэг санамжуудыг ард иргэдэд танилцуулж зам тээврийн ослоор нас барсан иргэдэд зориулж Мөрөнгийн хүрээ гандаржаалин хийдэд ном уншуулсан байна.
Тус аймгийн хэмжээнд он гарсаар зам тээврийн  36 удаагийн хэрэг гарч 18 хүн нас барсан бөгөөд бага насны  2 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан гэдгийг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ.
Б.Гантуяа 
 


Төв замын хөдөлгөөнийг 30 минут хаав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-30 00:22:39
    ????: Маш сайхан ажил болж архи осол гарах ганц шалтгаан нь юм шүү дээ архи арай дэндүү байна архи зарах цэг их байна цөөрүүлж болдогүй юм уу