Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас Мөрөн суманд иргэдийн амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Камержуулалт” хэсэгчилсэн арга хэмжээг явуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын алба хаагч нар үйлчилгээ явуулж байгаа Мөрөн сумын 14 багийн 586 байгууллага, дэлгүүр үйлчилгээний газруудын гадна болон дотор талын камерийн хүчин чадал, багтаамж, харанхуйд бичлэг хийх чадвар, байгууллагын гаднах гэрэлтүүлэг зэрэгт хяналт тавьж ажиллаж байна.Хяналт шалгалтын үеэр илэрсэн дутагдал зөрчлийг арилгуулж байгаа бөгөөд тухайн байгууллага, дэлгүүр болон үйлчилгээний төвийн камержуулалт стандартын түвшинд ажилласнаар хулгай, дээрэм, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гарсан үед түргэн шуурхай цаг алдалгүй илрүүлэх ач холбогдолтой ажээ.
Б.Гантуяа
“Камержуулалт” хэсэгчилсэн арга хэмжээ явуулж байна |
|
Сэтгэгдэл бичих