Мөрөн суманд зохих зөвшөөрөлгүй шатахуун түгээх станц барьж ашиглалтад оруулахад төрийн байгууллагууд хяналт тавьж зогсоогоогүй зөрчил илэрчээ
2018-11-19 16:10:38, 946

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Түнэл, Арбулаг, Төмөрбулаг зэрэг суманд хяналт шалгалтын үйл ажиллагааг 5 хоног  явуулжээ. Энэ үеэр төрийн байгууллагаас гаргасан хууль бус тушаал шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулах арга хэмжээг авчээ. Тухайлбал, тус аймгийн Засаг даргын 2016 оны А/546 дугаар захирамжаар “Боловсролын бирж”-ийн журмыг батлан мөрдүүлсэн бөгөөд энэхүү журмаар аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежерийг сонгон шалгаруулах, ажилд томилох үйл ажиллагааг зохицуулсан байна. Гэтэл уг журмыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүйн дээр багш сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тодорхой зааж өгөөгүйгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бий болгосон байв.

Иймд АТГ-ын хэсгээс уг журмыг хүчингүй болгуулах арга хэмжээг авчээ.Мөрөн суманд зохих зөвшөөрөлгүй атлаа шатахуун түгээх станц барьж ашиглалт оруулсан байхад аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газар зөрчлийг тухайн үед нь таслан зогсоогүй, улсын комисс хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа тул шаардлагатай арга хэмжээг авах, мөн аймгийн хэмжээнд хийгдэж буй газар олголт, ашиглалтын үйл ажиллагаанд дотоод хяналтыг сайжруулах, хуулийг ялгаваргүй нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулсан байна. Ажлын хэсгээс Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын болон тус аймаг дахь төрийн байгууллагуудын албан хаагчдад авлигаас урьдчилан сэргийлэх болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр сургалт хийж, нийтлэг гарч буй зөрчил, дутагдлын талаар анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөжээ.

Эх сурвалж  АТГ



Мөрөн суманд зохих зөвшөөрөлгүй шатахуун түгээх станц барьж ашиглалтад оруулахад төрийн байгууллагууд хяналт тавьж зогсоогоогүй зөрчил илэрчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-01-20 15:36:54
    ??: Энэ хүн хурлын дарга болсоноос хойш гишүүнээс өөр хүн юм хийсэнгүй төсвийн манаач хиисээр дууслаа хуралдаад цааснаас өөр юу шийдэх иргэдийн амьдрал ажлын байр яах юм