Ууланд 3 хоног аялаад ирнэ гээд 10 гаруй хоног сураггүй байгаа БНХАУ-ын харьяат 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа 6 дахь өдрөө үргэлжилж шаардлагатай газруудад нисдэг камер ашиглаж байна. Сураггүй болсон иргэд БНХАУ-ын Онцгой байдлын сайн дурын аврах онцгой группын гишүүн гэнэ. Тус группээс хоёр хүн ирж эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд цаашид эрлийн ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр 7 гишүүн ирэх гэж байгаа талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Эрэн хайх ажиллагаа Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн “Цагаанчулуут” уулнаас Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Агьт-Уул” хүртэл 27 км-т автомашинаар, “Агьт-Уул”-ыг баруун талаар тойрч явганаар 3 км-т, Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Өлхөний даваа” гэдэг газраас “Ямаат-Уул”, “Хорьдолын даваа”, “Арсайн гол”, “Улаан хад” гэдэг газрын чиглэлд автомашинтай, Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Өлхөний даваа”, “Ямаат-Уул”, Хатгал тосгоны чиглэлд автомашинтай явагдаж нутаг дэвсгэрийн тогтоц голдуу сарьдаг уулс, түүний гуу жалгад хийгдэж байгаа учраас хүн явах боломжгүй газарт нисдэг камер ашиглаж байгаа гэнэ. Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж хоёр улсын хамтын ажиллагааны аюулгүй байдалд анхаарч хууль, журам дүрмийн дагуу эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд холбогдох зардал нэмэлт хүчийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэхээр болжээ.
Б.Гантуяа
Эрлийн ажиллагаанд нисдэг камер ашиглаж байна |
|
Сэтгэгдэл бичих